English is FUN

2011-03-03

Facebook-ийн талаарх сонирхолтой баримтууд

Ангилал: Entertainment
Дэлхийн хvмvvсийн хамгийн их зорчдог цөөн хэдэн сvлжээнvvдийн нэг болох Facebook-ийн талаар хvмvvсийн тэр болгон мэддэггvй, мэддэг байсан ч гэсэн мартахгvйн тулд эргэн эргэн уншмаар хамгийн сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэж байна. Бид саяхан Youtube-ийн талаарх яг ийм нийтлэлийг танд хvргэсэн билээ. Ингээд электроник, интернэтийн ачаар улам хурдацтай даяаршиж байгаа цэнхэр гаригийн оюун ухаант хvн таны мэдлэгийн сан улам өргөжин тэлэг гэсэн ерөөлөөр Facebook-ийн талаарх фактуудыг хvргэе.


1. «Facebook» нь 400 сая гаруй байнгын хэрэглэгчидтэй бөгөөд сар бvр 35 сая хvн шинээр бvртгvvлдэг байна.

2. Сар бvр «Facebook» дээр 2,5 миллиард гэрэл зураг шинээр тавигддаг.

3. «Facebook»-ийн энгийн хэрэглэгч дунджаар 130 найзтай байдаг бөгөөд сард 8 шинэ найзын санал хvлээн авдаг.

4. Америкийн хамгийн том 500 коллежид хийсэн саяхны судалгааны дvнд, сургуульд элсvvлэх коммиссийнхны 10% нь анкет өгөгчдийн «Facebook» -ийг vзэж байж тэнцvvлэх эсэхийг нь тооцдог гэсэн сонирхолтой хариу гарчээ. Тэдний хэлснээр, өргөдөл гаргагчийн Facebook-ийг vзэсний дараагаар тvvний талаарх бодол ихэвчлэн өөрчлөгдөж байсан гэж.

5. «Facebook» нь сvлжээнийхээ эзэлхvvнээр «Google» - ийн дараа ордог байна. Гэхдээ энэ хоёрын байр солигдож, Facebook нь дэлхийн хамгийн их хэрэглэгддэг сvлжээ болон хувирах магадлал тун өндөр байна. Учир нь өнгөрсөн оны 3-р сард л гэхэд «Facebook»-д зочлогчсдын тоо «Google»-ээс хол давжээ.

6. Хэрэв «Facebook» улс байсан бол Дэлхийн хамгийн их хvн амтай гуравдах орон байх байжээ. Эхний байранд Хятад, дараа нь Энэтхэг байдгийг бид сайн мэднэ.


Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
. Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 32 » Нийт: 32
Өмнөх | Дараагийн

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. beegii
. DESI



:-)
 
xaax